Н.Учрал: Кембриджийн хөтөлбөрийн стандартыг бүх сургуульд нэвтрүүлэх ёстой

Н.Учрал: Кембриджийн хөтөлбөрийн стандартыг бүх сургуульд нэвтрүүлэх ёстой

УИХ-ын чуулганы хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед дэмжлэг авсан болон зарчмын зөрүүтэй 70 гаруй саналын томъёоллоор санал хураалгах үед Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал " Засгийн газраас боловсруулж, өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжиж байгаа. Энэ хуулинд дээд боловсролыг МЭДЛЭГ, ЧАДВАР, ТӨЛӨВШИЛ хэмээн үзэж байгаа бол Бага боловсролын хуулинд МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ гэж үзсэн байна. Ер нь бол энэ хууль МЭДЛЭГ, ЧАДВАР, ХАНДЛАГЫГ үнэлдэг тогтолцоо руу орох ёстой. Хандлагыг хэлбэршүүлэх дадал, төлөвшил байна. Академик боловсролоос илүү өөрөө тасралтгүй сурах, хөгжих нь чухал. Тэгэхээр хуулийн давхардсан нэр томъёонд энэ үгийг адилтгаж авч үзэхгүй бол болохгүй шүү. Академик эрх чөлөөг дэмжих гэж байгаа мөртлөө боловсролын байгууллага нь өөрөө сургалт судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага байна гэж буй нь бас л алдаа шүү. Кембриджийн хөтөлбөрийн стандартыг бүх сургуульд нэвтрүүлэх ёстой. Бид энэ ажлаа хийх ёстой" гэлээ. 

ҮЗЭХ: