ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт Энэтхэгийн Гоа хотноо боллоо

ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт Энэтхэгийн Гоа хотноо боллоо

2023 оны Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг Энэтхэг улсад ирэх долдугаар сард зохион байгуулна. Тэгвэл тус уулзалтыг угтан энэ сарын 04-ны өдөр Энэтхэгийн Гоа хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт боллоо. 

Уулзалтад ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Ган тэргүүтэй сайд нар оролцож, хоёр талт уулзалтыг хийв. Тухайлбал, ОХУ, БНХАУ-ын гадаад хэргийн сайд нар энэ үеэр хоёр талт уулзалтыг хийсэн бөгөөд ШХАБ-ын үйл ажиллагаанд төвлөрч ярилцжээ.