Г.Ганболд: 1.4 тэрбум доллараар барьсан мухар төмөр замыг холбуулахгүй гэж 20 мянган машины эзэн лобби хийж байна

Г.Ганболд: 1.4 тэрбум доллараар барьсан мухар төмөр замыг холбуулахгүй гэж 20 мянган машины эзэн лобби хийж байна

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Эдийн засгийн байнгын хороогоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-д тогтоосон Онцгой дэглэмийг сунгах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд "  Ер нь "Эрдэнэс Тавантолгой" компани асар их ашигтай ажилладаг. Өнгөрсөн хугацаанд энэ компанийн хөрөнгөөр томоохон төслүүдийг хэт их санхүүжүүлснээс болж дампуурлын ирмэгт хүрсэн. Түүнээс өмнөх удирдлагуудыг айхтар муулаад байхааргүй юм билээ гэдгийг би ойлгосон. Харин хоёр, гурван зүйл л гутамшигтай байна. Нэгдүгээрт, мухар төмөр зам бол хамгийн том гутамшиг. Үүнийг шийдэх ёстой.  Бодь группээр1 тэрбум 483 сая доллараар төмөр зам тавиулсан. Гэтэл Хятадтай холбож чадахгүй байгаа нь ямар ч үнэ, цэнэгүй төмөр зам гэдгийг илтгэж байна. Тэнд 20 мянган машины эзэн 7 км төмөр замыг холбуулахгүй гэх лоббиг хийгээд байна. Энэ зам холбогдвол Хятад, Монголын 20 мянган машин ажилгүй болох гээд байна. 

Хоёрдугаарт, нүүрсний үнийг улирлаар нь тогтоодог. "Эрдэнэс Тавантолгой" ХК нүүрсний үнээ бүтэн нэг улирал солихгүй байна. Гэтэл хилийн цаана Хятад өдөр бүр үнээ өөрчилж байдаг. Энд 70 доллараар өгч байхад цаана 500 доллараар зардаг. Тэгэхээр "Эрдэнэс Тавантолгой" ХК нүүрсний үнээ богино хугацаанд өөрчлөх зайлшгүй шаардлага байна. Гуравдугаарт, өнгөрсөн хугацаанд 7 сая нүүрсийг 9.5 сая доллараар зарсан. Үүнд лабораторийн асуудал их чухал байна. Уурхайн амыг мөргөцгөөр нь шинжлээд "Энэ нь эрчим хүчний нүүрс байна. Нөгөө нь исэлдсэн нүүрс байна" гэж тогтоож байна. Гэтэл Хятад чинь 6-8 ангилалтай байна. Тэгэхээр энэ ангилал руу оруулаад шинжлэх ёстой. Эрчим хүчний нүүрсийг 9-10 доллараар зарах гэрээ хийгээд өгч байгаад их эмзэглэж байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК зөвхөн нэг компанитай "Тоног, төхөөрөмж, бараа материал худалдаж авах" 940 тэрбумын гэрээ хийж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалт 1.5 их наяд. Гэтэл 940 тэрбумын гэрээ хийж байна" гэжээ. 

ҮЗЭХ: