УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль"-д өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль"-д өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ. Тэрбээр хүний эрхийг хангах заалтуудыг тус хуульд тусгахаар тус хуулийг боловсруулжээ. 

Тодруулбал,

  • НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтэд манай улсад 2020-2021 онд хийгдсэн баривчлах ажиллагааны 98-99 хувь нь шүүхийн зөвшөөрөлгүй хийгдсэнийг онцолсон. Энэ байдал үнэн болохыг монгол улсын хүний эрхийн комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын 22 дахь илтгэлээр баталгаажуулсан.
  • Тус илтгэлд “Сүүлийн гурван жилийн байдлаар сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй баривчилсан судалгааг харвал 2020 онд 793 буюу 99.3 хувь, 2021 онд 809 буюу 98.5 хувь, 2022 онд 1075 буюу 99.7 хувь нь шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа байсан. Хамгийн ноцтой нь 2020 онд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсаны сэжигтэний 331 буюу 41% , 2021 оны 296 буюу 36%, 2022 онд 452 буюу 42%-ийг үндэслэлгүй баривчилагдсан гэж үзэж шүүх, прокурорын шийдвэрээр буцаан суллажээ.
  • Бидний авсан судалгаа буюу прокурорын байгууллагаас ирүүлсэн тоо баримтаас үзвэл 2020 онд нийт шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагааны 42.15%, 2021 онд 42.3%, 2022 онд 48.4% нь хүчингүй болж шүүх, прокурорын шийдвэрээр баривчилсан сэжигтэнийг сулласан байна.
  • Хүний эрхийн комиссын илтгэлд энэхүү шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагааны 60-аас дээшгүй хувийг “хойшлуулшгүй тохиолдолд” гэсэн үндэслэлээр баривчилсан болохыг онцолсон. Тиймээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан хуулийн дагуу санал авахаар хүргүүлсэн байна.