"Д.Монголхүүд үнэ төлбөргүй өмгөөлөл үзүүлсэн" өмгөөлөгч Б.Баяраад АН-ын гишүүд талархал илэрхийлжээ

"Д.Монголхүүд үнэ төлбөргүй өмгөөлөл үзүүлсэн" өмгөөлөгч Б.Баяраад АН-ын гишүүд талархал илэрхийлжээ

Өнгөрөгч тавдугаар сар /2022.05/-д иргэн Д.Монголхүүд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “зорчих эрхийг хязгаарлах ял” оногдуулсан байдаг. Улмаар түүнд оногдуулсан энэхүү ялыг өнгөрсөн дөрөвдүгээр сар /2023.04/-д “хорих ял” болгон өөрчилсөн. Харин өчигдөр /2023.05.09/ Давж заалдах шатны шүүхээс “Д.Монголхүүг суллаж, цагдан хоригдсон хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцох шийдвэр гаргасан” билээ.

Олон нийтийн анхаарлыг татсан тус хэрэгт өмгөөлөгчдийн үүрэг оролцоо өндөр байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж буй. Тодруулбал иргэн Д.Монголхүүгийн өмгөөлөгчөөр Б.Баяраа нар ажилласан байна. Харин өмгөөлөгч Б.Баяраа нь Д.Монголхүүд үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, түүнийг суллагдахад чухал үүрэг гүйцэтгэсэнд АН-ын зарим гишүүд ихээхэн талархалтай хандаж байгаа аж. 

Хэргийг сануулахад, 2022 оны тавдугаар сарын 25-ны Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан хаагчдыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан юм.