ШУУД: УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Х.Ганхуяг нар иргэдтэй уулзаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар санал авлаа

ШУУД: УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Х.Ганхуяг нар иргэдтэй уулзаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар санал авлаа

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж буй асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран 7-гоос доошгүй ажлын өдөр байх ба энэ хугацаанд Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан уг үйл ажиллагааны үр дүнг мэдээлж, иргэдийн санаа бодлыг судалж, харгалзан үзэх ажлыг гүйцэтгэх зохицуулалттай.

Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2023 оны 85 дугаар захирамжаар гишүүдийг тойрогт нь ажиллуулахаар томилсон юм. Улсын Их Хурлын гишүүд тойрог, тойрогтоо ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод танилцуулж, саналыг авах үүрэгтэй. Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүд ажиллаж байна.

Энэ хүрээнд өнөөдөр /2023.05.10/ УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Х.Ганхуяг нар 22-р сургуульд тойргийн иргэдтэй уулзалт хийж хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөл, Сонгуулийн холимог тогтолцооны талаар мэдээлэл өгсөн юм. Мөн иргэдээс УИХ-ын гишүүдийг 152 болгох Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр санал авч, сэтгэгдлийн сонслоо. 

ҮЗЭХ: