Иргэд: УИХ-ын 76 гишүүн ажлаа хийж чадахгүй байхад 152 болоод хахуул авалгүй ажлаа хийнэ гэсэн баталгаа байхгүй /ФОТО/

Иргэд: УИХ-ын 76 гишүүн ажлаа хийж чадахгүй байхад 152 болоод хахуул авалгүй ажлаа хийнэ гэсэн баталгаа байхгүй /ФОТО/

Өнөөдөр /2023.05.10/ УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Х.Ганхуяг нар 22-р сургуульд тойргийн иргэдтэй уулзалт хийж хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэ үеэр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөл, Сонгуулийн холимог тогтолцооны талаар мэдээлэл өгсөн юм. Мөн иргэдээс УИХ-ын гишүүдийг 152 болгох Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр санал авч, сэтгэгдлийн сонслоо. 

Харин иргэд "Юмны үнэ өсөж, амьдрал хэцүү байхад гишүүдийн тоог нэмээд зардал нэмэгдэхээс өөр зүйлгүй байх. 76 гишүүнээ яая гэж байхад, 152 хэтэрхий их санагдаж байна. Гишүүдийн ирц л хангалтгүй байгаагаас ажил амжихгүй байгаа юм. Нэг гишүүн чуулгандаа ч сууж Байнгын хороондоо ч суугаад явахад хангалттай амжихаар харагддаг" гэсэн юм. Мөн зарим иргэд "УИХ-ын гишүүн 108 болгохыг дэмжиж буйгаа илэрхийлээд гол нь анхнаасаа зөв сонголт хийхийг уриалж байна" гэв. 

ФОТО: 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө