"Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэж чадна гэдэгт итгэж байгаа" хэмээн Ерөнхий сайд асан С.Баяр жиргэжээ

"Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэж чадна гэдэгт итгэж байгаа" хэмээн Ерөнхий сайд асан С.Баяр жиргэжээ

Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх” жил болгон зарласан шувуу, шүүр, шилжүүлэн авах гэсэн “5 Ш хөтөлбөр”-ийг зарласан. Тодруулбал, шилжүүлэн авах ажиллагааны хүрээнд авлига албан тушаалын хэргээр шалгагдаж байхдаа оргон зайлсан Т.Бадамжунай тэргүүтэй хүмүүсийг эх оронд нь авчраад буй.

Мөн шүүр ажиллагааны хүрээнд төрийн албанд алдаа дутагдал гарсан хүмүүсийг ажлаас нь чөлөөлж буй. Энэ бүхнийг зарим иргэд “шударга ёсыг тогтоохын” тулд Засгийн газар ажиллаж байна гэж дүгнэж байгаа юм. Тэгвэл Д.Сосорбарам өөрийн твиттер хуудастаа, “Л.Оюун-Эрдэнийг авиалгалтай тэмцэж байна гэж итгэж байгаа хүмүүсийг өрөвдөх юм” хэмээн жиргэжээ.

Харин үүнийг хариуд Ерөнхий сайд асан С.Баяр, “Засгийн газар шударга ёсыг тогтооно гэдэгт итгэж байгаа” хэмээн мэдэгджээ.

Тодруулбал, С.Баяр өөрийн твиттер хуудастаа, “Би итгэж байгаа, түүнд амжилт хүсэж байгаа хүмүүсийн нэг. Харин хэт олон фронтоор, хүний өөрийн гэж ялгахгүй тэмцэх тул үр дүн яадаг бол гэж санаа зовж буй. Түүний хийх гэж үзэж буй энэ олон реформ бид бүгдэд л тустай. Надад итгэ, Со /Д.Сосорбарам/ минь” гэжээ.