Нийслэлийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр "Ус сувгийн удирдах газар" ОНӨААТҮГ тодорлоо

Нийслэлийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр "Ус сувгийн удирдах газар" ОНӨААТҮГ тодорлоо

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэхүү өдрийг тохиолдуулан Нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шагнаж, алдаршууллаа.

Нийслэлдийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр

  • "Ус сувгийн удирдах газар" ОНӨААТҮГ
  • "Хуавейтехноложи" ХХК
  • "Соргийн говь" ХХК
  • "Нарантээг" ХХК
  • "Энержи-Интернэшнл" ХХК
  • "Сэйлэс энд сэрвис" ХХК
  • "Юни оффис менежмент" ХХК
  • "Пролианс" ХХК"
  • "Энхийн шүүдэр" ХХК компаниуд шалгарлаа.

Мөн нийслэлийн шилдэг татвар төлөгч нар "Тэрбэм мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Гачуурт тосгонд гурван зуун гацуур мод тарьж шилдэг татвар төлөгчийн нэрийн төгөл байгуулж байгаа аж.

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан: Төр оршихуйн үндсэн суурь нь татвар байдаг. Ажлын байр бий болгож, нийслэлийнхээ хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй бүх иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагууддаа талархлаа илэрхийлмээр байна.

Т.Бямбажаргал