"С.Эрдэнийн тохироог хүлээн зөвшөөрөхгүй" гэсэн АН-ын залуус түүнээс тусдаа "Фракц" байгуулжээ

"С.Эрдэнийн тохироог хүлээн зөвшөөрөхгүй" гэсэн АН-ын залуус түүнээс тусдаа "Фракц" байгуулжээ

С.Эрдэнэ АН-ын тамгыг Л.Гантөмөрт өгөхдөө, “тус намын нэг дэд дарга, нэг нарийн бичгийн дарга, хоёр нэгжийн даргад өөрийн хүмүүсээ томилно” гэж тохирсон гэх мэдээлэл бий. Улмаар АН-ын дэд даргад Капитал банкны хэргээр С.Эрдэнэтэй хамт шалгагдаж буй Ц.Уртнасанг, нарийн бичгийн дарга гэх албан тушаалд И.Нарантуяа нарын нэрийг санал болгосон гэдэг. 

Тэгвэл сүүлийн 2-3 жилийн хугацаанд С.Эрдэнэтэй хамт улс төр хийж, түүнийг дэргэд үлдсэн цөөн залуучууд нь С.Эрдэнийн тохироог зөвшөөрөхгүй хэмээж, тусдаа фракц байгуулахаар болжээ.

Тодруулбал, А.Цэрэнбат, н.Уртнасан, н.Алтанхуяг нарын залуус нийлж, “Ардчиллыг дэмжигчдийн эрхийг ашгийг хамгаалах нийгэмлэг”-ийг байгуулж, удахгүй зарлахаар төлөвлөж байгаа аж.