УИХ-ын гишүүн Ц.Туваан тойргийн иргэддээ үхэр тараажээ

УИХ-ын гишүүн Ц.Туваан тойргийн иргэддээ үхэр тараажээ

УИХ-ын гишүүд энэ сарын 15-ны өдрийг /2023.05.11/ хүртэл тойрогтоо ажиллаж Үндсэн хуулийг өөрчлөлтийг иргэдэд танилцуулж, санал авч байгаа юм. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Туваан тойргийн иргэддээ үхэр тарааж байгаа аж. 2022 оны улсын төсвийн хөрөнгөөр Төв аймагт “ШИНЭ ХӨДӨӨ” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд ХАА-н иж бүрдэл төхөөрөмжүүдийг өнгөрсөн онд хүлээлгэж өгсөн бол энэ удаад махны чиглэлийн Герефорд үүлдрийн 45 толгой бухыг 27 суманд хүлээлгэн өгсөн нь энэ аж. 

Энэ талаар тэрбээр "Цэвэр үүлдрийн бухтай болсноор манай аймгийн малчид сайн чанарын өндөр ашиг шимтэй үхэртэй болно. Ингэснээр тооноос чанарт шилжин өдрөөс өдөрт муудаж байгаа бэлчээрийн доройтлыг хамгаалахад хувь нэмэр оруулах юм" гэжээ.