Г.Занданшатар: Ард иргэд "УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв" гэдэг байр суурийг илэрхийлж байна

Г.Занданшатар: Ард иргэд "УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв" гэдэг байр суурийг илэрхийлж байна

Энэ сарын 05-15-ны өдөр УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийг өөрчлөлтийг иргэд, олон нийтэд танилцуулж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүдийг тоог 152 болгож нэмэгдүүлэх Үндсэн хуулийн өөрчлөлтөөр иргэдийг саналыг сонсож байгаа юм. 

Тэгвэл энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ " Иргэдийн олонх нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж байна. Гэхдээ 152 биш, энэ нь арай их гэж хэлж байна. Мөн Сонгуулийн тогтолцоог өөрчлөх, гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг зүйтэй гэдгийг иргэдийн зүгээс илэрхийлсэн. Төлөөллийн ардчиллын хамгийн гол зарчим бол ард, иргэдтэйгээ байнгын холбоотой байх юм билээ. Өнгөрсөн хугацаанд ковидын улмаас иргэдтэйгээ уулзаж чадаагүй, амьд холбоо тасарсан. Энэ үйл ажиллагаа тасарснаас болж төр засаг дүлийрч, ард иргэдийн юу хүсч буйг мэдэхээ больсон. Үүнийг иргэд шүүмжилж, бухимдлаа илэрхийлж байна. Үүнийг бид ойлгох ёстой. Ард иргэдтэйгээ уулзах, амьд холбоо ийнхүү сэргэж байна" гэлээ. 

ҮЗЭХ: