Зарим гишүүд хөдөөнөөс ирж амжаагүй тул МАН, АН-ын бүлэг маргааш хуралдана

Зарим гишүүд хөдөөнөөс ирж амжаагүй тул МАН, АН-ын бүлэг маргааш хуралдана

УИХ дахь намын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гарагт хуралдаж, байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэж шийдвэр гаргадаг. 

Энэ дагуу өнөөдөр /2023.05.15/ УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдах ёстой. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг иргэдэд танилцуулсан гишүүдийн зарим нь хотод ирж  амжаагүй учир өнөөдрийн бүлгийн хуралдааныг хойшлуулж маргааш болгожээ. УИХ-ын гишүүдийн тухайд Үндсэн хуулийн өөрчлөлт тэр дундаа 152 гишүүнтэй болох эсэх асуудлаар иргэдийн саналыг сонсохоор тойрогтоо ажилласан юм.