ПЕТЕР АЙГЕН: Монгол Улсын Засгийн газар авлигатай тэмцэх ажлыг уул, уурхайн салбарт хийж буй нь маш зөв

ПЕТЕР АЙГЕН: Монгол Улсын Засгийн газар авлигатай тэмцэх ажлыг уул, уурхайн салбарт хийж буй нь маш зөв

Транспэрэнси Интернэйшнл олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч, доктор Петер Айген "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа Засгийн газрын авлигатай тэмцэж буй үйл ажиллагааг онцолжээ. 

Тодруулбал тэрбээр " Би ирээд Монгол Улсын Засгийн газар болон Авлигатай тэмцэх газраас хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх стратеги, хамрах хүрээтэй танилцсан. Энэ асуудлаар цогц системтэйгээр тэмцэх зураглалыг гаргаж ирсэн байна лээ. Жишээлбэл, байгалийн баялаг, уул уурхайн салбарын засаглалд анхаарч ажиллая гэсэн байгаа нь маш зөв. Түүнчлэн аливаа хөрөнгийн эцсийн өмчлөгчдийн ил тод байдлыг анхаарч ажиллах нь зүйтэй. Иргэний нийгмийн байгууллагуудтайгаа нээлттэй хамтарч ажиллая гэсэн хандлага нь ажиглагдсан. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, стратегийн баримт бичгүүдтэй танилцсан. Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Авлигатай тэмцэх газрын төлөөлөгчидтэй үр дүнтэй уулзалтууд хийсэн.

Нийгмийн хөгжлийг гамшгийн хэмжээнд хүргэчихээд байгаа авлигыг системтэй устгах чиглэлд зоригтой арга хэмжээ авна гэж найдаж байна. Энэ мэтээр өөдрөгөөр харсан зүйлүүд байгаа сул тал ч ажиглагдсан. Тухайлбал, үүнийгээ Хууль зүй, дотоод хэргийн сайдтай ч, иргэний нийгмийн байгууллагуудтай ч, бусад холбогдох албаны хүмүүстэй ч ярилаа. Монгол Улс нэлээд дэвшилттэй хуулиуд баталсан байна. Гэхдээ бодит байдал дээр хуулийн хэрэгжилтийг хангах нь чухал байна" гэжээ. 

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД дарж унших. 




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө