Б.Жавхлан: Эдийн засгийн тогтвортой байдал үргэлжилбэл цалинг нэмж, хүүхдийн мөнгийг эргэж харна

Б.Жавхлан: Эдийн засгийн тогтвортой байдал үргэлжилбэл цалинг нэмж, хүүхдийн мөнгийг эргэж харна

Өнөөдөр /2023.05.15/ Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн зүгээс "Цалин хөлсийг нэмэгдүүлэхдээ инфляцитай хэрхэн уялдуулах вэ. Хүүхдийн мөнгөний нийт дүн хэр хэмжээгээр нэмэгдэх вэ" гэж тодруулахад Сангийн сайд Б.Жавхлан дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Тодруулбал, " Эхний хагас жилдээ эдийн засгийн тогтвортой байдлаа баталгаажуулж авна. Цаашид энэ байдал тогтвортой үргэлжилбэл цалинг инфляцтай уялдуулж нэмэх болон өрхийн орлогыг дэмждэг бусад төсвийн зардлыг эргэж харах ялангуяа хүүхдийн мөнгийг нэмэх асуудлыг ярина" ГЭЛЭЭ. 

ҮЗЭХ: