Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулийн өөрчлөлтөд иргэд дургүй байна

Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулийн өөрчлөлтөд иргэд дургүй байна

УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг танилцуулан тойрогтоо ажиллаад ирсэн.Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр  "Иргэд нэлээд бухимдалтай байна. Нэгд, энэ жил цаг агаар нэлээд хүнд байсан. Ялангуяа говь, тал хээрийн нутгаар салхи шуурга ихтэй хүн, малгүй л ядарч зутарсан байна. Хоёр, юмны үнийн өсөлт өндөр байна. Энэ нь иргэдэд бухимдал үүсгэж байна. Арга байхгүй, орлого нь хүрэлцэхгүй байгаа учраас. Гуравт, сүүлийн үед амтай бүхэн 76 гишүүнээ муулсаар байгаад 76 луйварчин, хулгайч байгаа юм шиг ойлголт нийгмийн сэтгэлзүйд бий болчихож. Тиймээс иргэд бухимдал ихтэй байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөд иргэд дургүй байна. Ойр ойрхон өөрчилж байна гэж байна. Гол нь тоо нэмээд өөрчлөлт гарах уу гэдэг асуудлыг тавьж байна. Пропорцианаль тогтолцоог оруулаад өөрчлөлт гарах уу, одоо байгаагаас эрс өөр болж чадах уу гэж байна. Холимог тогтолцоог бол дэмжиж байна. Гэхдээ намын нэрийн ард муу нэртэй хүмүүс нуугдахгүй шүү гэдэг зарчим ярьж байна. Тооны тухайд 152-ыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэг хэсэг нь дэмжихгүй, нэг хэсэг нь нэмсэн ч бага нэммээр байна гэдэг саналууд иргэдийн уулзалт дээр гарч байна" гэлээ.