Э.Бат-Үүл: Новшийн МАН намайг гүтгэх ажлаа 32 дахь жилдээ явуулж байна

Э.Бат-Үүл: Новшийн МАН намайг гүтгэх ажлаа 32 дахь жилдээ явуулж байна

Засгийн газраас "5 Ш хөтөлбөр"-ийг зарлаад буй. Энэ хүрээнд шүүр, шилэн, шувуу, шилжүүлэн авах зэрэг ажиллагааг хэрэгжүүлж авлига албан тушаалын хэргээр шалгагдаж байгаа оргон зайлсан зарим хүмүүсийг Монгол Улсад буцаан авчраад байгаа билээ. 

Мөн шилэн ажиллагааны хүрээнд shilen.gov.mn сайтыг ажиллуулж үе, үеийн хотын дарга нарын газар олголт болон эзэмшигчдийн мэдээллийг ил болгоод буй. Энэ хүрээнд М.Энхболд, Э.Бат-Үүл нар Улаанбаатар хотын даргаар ажиллаж байхдаа хамгийн их газар олгосон гэх мэдээлэл ч гараад байгаа юм. 

Иймд тус мэдээлэлтэй холбогдуулж хотын дарга асан Э.Бат-Үүл “Нийслэлийн засаг дарга нарын газар олгож байсан асуудлаар УИХ-ын нээлттэй сонсгол хийх хэрэгтэй” гэж мэдэгдээд байна. 

Тэрээр өөрийн твиттер хуудастаа, “Новшийн МАН намайг гүтгэх ажлаа 32 дахь жилдээ, 6 дахь үеийн удирдлагаа дамжуулан явуулж байна! Миний засаг дарга байх үед Амарбаясгалант иргэдийн төлөөлөгч байсан бөгөөд ИТХ-ын зөвшөөрөлгүй засаг дарга шинээр газар олгох эрхгүй байсныг мэдэхийн сайнаар мэдэж байгаа! Гүтгэхээ зогсоо!. Нийслэлийн засаг дарга нарын газар олгож байсан асуудлаар УИХ-ын нээлттэй сонсгол хийх хэрэгтэй! Ардчилсан Нам ийм санаачлага гаргаж шаардана гэж найдаж байна” гэжээ. 




Өнөөдөр хонь өдөр

35 минутын өмнө