Г.Занданшатар: Пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар иргэдийн амьжиргааны асуудлаар гарц, шийдэл ярина

Г.Занданшатар: Пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар иргэдийн амьжиргааны асуудлаар гарц, шийдэл ярина

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр /2023.05.16/ болсон. Хуралдааны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар ҮХӨ-ийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, ҮХӨ-ийг танилцуулж УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох эсэх асуудлаар саналыг нь сонссон юм. 

Тэрбээр энэ үеэр "76-г тойргийн зарчмаар, 76-г нийгмийн бүлгийн төлөөлөл болгож намын жагсаалтаас сонгох агуулга явж байгаа. Иргэд бол 152 гишүүний тоог дэмжихгүй байна. Иргэдийн амьжиргаа маш их доройтсон байна. Иймд МАН-ын бүлгийн хурлаар бүх гишүүд иргэдийн амьжиргааг хөндөж ярилаа. Пүрэв гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 төсвийн хүрээний мэдэгдэл, жилийн төлөвлөгөөг ярихдаа гарц шийдэл ярилцана. Бүх гишүүд үнийн өсөлт, хүүхдийн мөнгө, амьжиргааны доройтлыг хөндөж ярилаа. Мөн хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг ч их хөндөж ярьжээ.Төрийн албан хаагчдын доод цалинг нэммээр байгаагаа ч мөн ярьсан байна. Өргөн хэрэглээний барааны үнэ өссөн нь ч иргэдийг бухимдуулж байна. 152 гэдэг тоог бол бууруулна. Цөөнхийн зүгээс гарч буй санал учраас уялдуулж, боловсруулна" гэлээ.