Н.Мандуулыг ШӨХТГ-ын даргаар томиллоо

Н.Мандуулыг ШӨХТГ-ын даргаар томиллоо

Засгийн газрын өнөөдрийн /2023.05.17/ хуралдаанаар Хөгжлийн банкны захирал асан Н.Мандуулыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын /ШӨХТГ/ даргаар томиллоо. 

Тэрээр 2021 оны наймдугаар сард Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2022 оны нэгдүгээр сард Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарыг олон нийтэд зарлаж зээл төлүүлэх ажилд үр дүнтэй ажилласан хэмээн үнэлэгдсэн нэгэн юм.