Н.Баганбандийн бэр А.Халиунааг БШУЯ-ны МСҮТ хариуцсан хэлтсийн даргаар хууль зөрчиж томилсон уу

Н.Баганбандийн бэр А.Халиунааг БШУЯ-ны МСҮТ хариуцсан хэлтсийн даргаар хууль зөрчиж томилсон уу

Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс /МСҮТ/ мэргэжлийн боловсролын хэсгийг салгаж, Боловсрол шинжлэх ухааны яаманд хариуцуулах болсон. Өмнө нь МСҮТ-ийн үйл ажиллагааг бүхэлд нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хариуцан ажиллуулж байв. 

Тэгвэл Боловсрол шинжлэх ухааны яамны МСҮТ-ийн хэлтсийн даргаар А.Халиунааг томилсон байна. Түүний хувьд өмнө нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд мөн МСҮТ-ийг хариуцсан хэлтэст ажиллаж байсан бөгөөд Ерөнхийлөгч асан Н.Багабандийн бэр гэх мэдээлэл байна. Мөн Боловсрол шинжлэх ухааны яамны МСҮТ хариуцсан хэлтсийг газар болгон өргөтгөж магадгүй байгаа аж. Хамгийн ноцтой нь, тус албан тушаалд сонгон шалгаруулалтаар сонгогдсон хүнийг томилохгүй удаж байгаад А.Халиунааг томилсон гэх мэдээлэл ч байна.