Ч.Номин: Соёлын салбарын ажилчдын цалинг энэ жилдээ багтаан боловсролын салбарын ажилчдын цалинтай дүйцүүлэн нэмнэ /ВИДЕО/

Ч.Номин: Соёлын салбарын ажилчдын цалинг энэ жилдээ багтаан боловсролын салбарын ажилчдын цалинтай дүйцүүлэн нэмнэ /ВИДЕО/

Монгол Улсын Засгийн газрын Лхагва гарагийн /2023.05.17/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин, "Соёлын салбарын ажилчдын дундаж цалин 760 мянга орчим байдаг. Үүнийг бусад төрийн байгууллагуудтай харьцуулахад 6-25 хувиар бага байна. Соёлын салбарын ажилтнуудтай өнгөрсөн жилийн хугацаанд 12 удаагийн уулзалт хэлэлцээр хийсний үр дүнд дараах шийдвэрийг гаргалаа.

Соёлын салбарынхны цалинг энэ жилдээ багтаан боловсролын салбарын ажилчдын цалинтай дүйцүүлэхээр төлөвлөөд байна.

Мөн соёлын салбарын ажилчдын цалин хөлсний тухай шинэчлэгдсэн журам батлагдсанаар 10 орчим төрлийн урамшуулал авахаар заасан. Мөн энэ онд Сангийн яамтай хамтран үр дүнд суурилсан нэмэлт авах боломжийг соёлын салбарын ажилчиддаа олгож байгаа" гэлээ. 

ВИДЕО: 

Т.Бямбажаргал