Т.Булгантуяа: Төрийн албан хаагчдын цалин хөрөөний ир шиг ялгаатай байгаа тул бүх төрийн алба хаагчдын цалинг тэнцүүлнэ /ВИДЕО/

Т.Булгантуяа: Төрийн албан хаагчдын цалин хөрөөний ир шиг ялгаатай байгаа тул бүх төрийн алба хаагчдын цалинг тэнцүүлнэ /ВИДЕО/

Монгол Улсын Засгийн газрын Лхагва гарагийн /2023.05.17/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Т.Булгантуяа төрийн алба хаагчдын цалингийн асуудлаар засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Тэрбээр, “Төрийн албан хаагчийн цалин хувийн хэвшлээс 40 хувиар бага байдаг. Бид мөн инфляцаас үүдэж жил бүр тодорхой хувиар нэмэгдүүлдэг байсан. Ингэхдээ ковидын жилүүдэд цалин нэмэх асуудал орхигдсон учир алба хаагчдын цалин баг инфляц өссөн хэвээр байна. Төрийн үйлчилгээ дотроо хамгийн баг цалинтай нь соёлын салбар байдаг. Төрийн албанаас бол цагдаагийн алба байдаг.

Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа босоо удирдлагатай байгууллагын цалин хэвтээ удирдлагатай байгууллагаас баг байгаа. Энэ асуудлыг авч хэлэлцэж бид хэвтээ тогтолцоотой байгууллагуудын ажилчдын цалинг нэмсэн нь төрийн алба хаагчдын дунд ялгаварлан гадуурхалт үүсгэсэн.

Өнөөдрийн байдлаар төрийн албан хаагчдын цалин хөрөөний ир шиг ялгаатай байна. Үүнээс үүдэж төрийн алба хаагчид ажил хаялт зарласан. Улмаар төрийн алба 20,30 хувийн ажлын байрны дутагдалтай болсон.

Иймд бид төрийн алба хаагчдын цалинг нэгтгэж тэнцүүлэх ёстой гэсэн байр суурьтай ажиллаж байна. Цаашид бид төрийн албан хаагчдын цалинг сайжруулна. Хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн 24 хувь нь төртэй холбоотой ажил хийдэг. Энэ нь бусад улсын хувьд их тоо. Энэ дундаа эрүүл мэнд, соёл, биеийн тамирын салбарын цалинг бусад салбартай тэнцүүлж нэмэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Төрийн албаны байгууллагын даргын цалин ажилчдын цалин 20,30 мянган төгрөгийн цалинтай байгаа учир хариуцлага хүлээж баг цалинтай ажиллах хүн хомс болж байгаа гэхчлэн тулгамдаж буй асуудлуудыг өөрчилж, шинэчлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна" гэлээ. 

ҮЗЭХ: