Хөвсгөл болон Завхан аймгийн Засаг даргыг чөлөөллөө

Хөвсгөл болон Завхан аймгийн Засаг даргыг чөлөөллөө

Засгийн газрын өнөөдрийн /2023.05.17/ ээлжит бус хуралдаанаар Хөвсгөл болон Завхан аймгийн Засаг даргыг чөлөөллөө. 

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.2.5, 65.1.3 буюу хууль тогтоомж Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд дээд шатны өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж үзэж, Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн 24.4-т зааснаар төлөвлөлтийн баримт бичигт туссан салбарын үзүүлэлтээ жигд ханган биелүүлээгүй гэх хуулиудад тус тус үндэслэн Ш.Идэрбаясгаланг Хөвсгөл аймгийн Засаг даргын албан тушаалаас, Д.Түвшинжаргалыг Завхан аймгийн Засаг даргын албан тушаалаас огцруулах захирамж гаргажээ. 

Ингэснээр Хөвсгөл аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд хуульд заасны дагуу бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатарт Завхан аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэл хуульд заасны дагуу бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Завхан аймгийн Засаг даргын орлогч Ш.Мянганбаяр тус, тус даалгалаа. 

ҮЗЭХ: