С.Бямбацогт: Шивээхүрэн, Сэхээ чиглэлийн төмөр замыг энэ оны 10 дугаар сард багтаан ашиглалтад оруулна

С.Бямбацогт: Шивээхүрэн, Сэхээ чиглэлийн төмөр замыг энэ оны 10 дугаар сард багтаан ашиглалтад оруулна

Монгол Улсын Засгийн газрын Лхагва гарагийн /2023.05.17/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт "Шивээхүрэнгээс Сэхээ чиглэлийн төмөр зам барьж байгуулах эрхийг “Нарийн сухайт” төмөр замын компанид олгосон. Энэхүү төмөр замыг Нарийн сухайтын бүлэг ордоос Хятад улс руу нүүрс экспортлох зорилгоор хийж буй бөгөөд төмөр замын ажлыг энэ таван сард багтаан эхлүүлж 10 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Гол төмөр зам 7 км, салбар төмөр зам 20 орчим км байх ба 200 гаруй тэрбумын хөрөнгө оруулалтаар хувийн хэвшил хийж хэрэгжүүлж байгаа бөгөөд төмөр замыг зургаан жил ашигласны дараа 100 хувь төрийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх юм.

Мөн Шивээхүрэн, Нарийн сухайт, Арц суурь чиглэлийн 1250 км төмөр зам барьж байгуулах ажлыг энэ оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Хөөт, Бичигт, Зүүн хатавч чиглэлийн 426 км төмөр замын ажлыг эхлүүлэхээр сонгон шалгаруулалт зарлаж компанийг сонгосон байгаа. Зургаадугаар сард багтаан концессын гэрээг байгуулна. Ийнхүү Монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хил холболтын төмөр зам барьж байгуулах ажлууд эрчимтэй явагдаж байна" гэлээ. 

Т.Бямбажаргал

 




Өнөөдөр бич өдөр

39 минутын өмнө