Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгжийг татан буулгаж, чиг үүрэг орон тоог нь Эрдэнэс Монгол ХХК-д шилжүүллээ

Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгжийг татан буулгаж, чиг үүрэг орон тоог нь Эрдэнэс Монгол ХХК-д шилжүүллээ

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2023.05.17/ ээлжит хуралдаанаар газрын ховор элементийн судалгааны төслийн нэгжийг татан буулгаж, чиг үүрэг орон тоог нь Эрдэнэс Монгол ХХК-д шилжүүлэхээр боллоо. 

Тодруулбал, Эрдэнэс Монгол ХХК-ийн засаглалыг сайжруулах үйл ажиллагаа үе шаттайгаар үргэлжилж байгаа. Энэ хүрээнд үр ашиггүй зардлыг бууруулах хүрээнд газрын ховор элементийн судалгааны төслийн нэгжийг татан буулгаж, чиг үүрэг орон тоог нь Эрдэнэс Монгол ХХК-д шилжүүлэхээр боллоо. Мөн эрчим хүчний салбар "Шивээ энержи" нэгжийг татан буулгаж Нэг зам, нэг бүс санаачилгын хүрээнд БНХАУ болон МУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу "Шивээ овоо"-ийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн цахилгаан станц барьж байгуулан үйлдвэрлэсэн цахилгаан станц, эрчим хүчийг цахилгаан дамжуулах шугамаар БНХАУ-д экспортлох зорилгоор Эрчим хүчний цогцолбор, "Шивээ энержи" төслийг үүсгэн байгуулж байсан.

Төслийн нэгж нь БНХАУ-ын хөрөнгө оруулагч тал техникийн үндэслэл боловсруулахад нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж, төслийн техник эдийн засгийн үндэслэлийг Эрчим хүчний яамд хүлээлгэн өгсөн ч хамтран ажиллах талаар ахиц гараагүй гэх дүгнэлт гарсан учир эл хоёр нэгжийг татан буулгах саналыг өнөөдрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа.

ҮЗЭХ: