Завханы ИТХ-ын хуралдаан ирэх долоо хоногт болж Засаг даргаараа Г.Өнөрбаярыг сонгоно

Завханы ИТХ-ын хуралдаан ирэх долоо хоногт болж Засаг даргаараа Г.Өнөрбаярыг сонгоно

Засгийн газрын өчигдрийн /2023.05.18/ хуралдаанаар Д.Түвшинжаргалыг Завхан аймгийн Засаг даргын албан тушаалаас нь огцруулсан. 

Тэгвэл Завханы шинэ Засаг даргыг сонгох Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаан /ИТХ/ ирэх долоо хоногт болно гэх мэдээлэл байна. ИТХ-ын хуралдаанаас Засаг даргаар Г.Өнөрбаярыг сонгож, Ерөнхий сайдад нэрийг нь хүргүүлэхээр тохироод байгаа юм. 

Сануулахад, Завхан аймгийн удирдлагуудын дотоод зөрчлийг зогсоохын тулд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Завханы Засаг даргаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярыг очиж ажилла гэсэн чиглэлийг өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ дагуу өнгөрсөн сард /2023.04.06/ Завхан аймгийн МАН-ын хорооны даргаар Г.Өнөрбаярыг тус аймгийн намын хорооны гишүүдийн 70 орчим хувийн саналаар сонгосон байдаг.