Төв аймагт нэр дэвших ажилдаа С.Эрдэнэболд орсон тул УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны даргын ажлаа өгчээ

Төв аймагт нэр дэвших ажилдаа С.Эрдэнэболд орсон тул УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны даргын ажлаа өгчээ

УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Эрдэнэболд саяхан ажлаа өгсөн байна. Учир нь тэрбээр ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд Төв аймагт нэр дэвших бэлтгэл ажилдаа орсон тул ийнхүү бүлгийн ажлын албаны даргын ажлаа өгчээ. 

Мөн түүнийг “нэр дэвших тойрогтоо хэт анхаараад үндсэн ажлаа хийхгүй байна” гэсэн шүүмжийг УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүд өгч, шахалт үзүүлсэн гэх мэдээлэл байна. Сонирхуулахад, С.Эрдэнэболд нь АН-ын Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнээр сонгогдон ажиллаж байсан төдийгүй 2020 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж, ялагдал хүлээж байсан юм. Харин тэрээр ирэх УИХ-ын сонгуульд Төв аймагт ийнхүү нэр дэвшихээр шийдсэн бололтой. 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө