Х.Болорчулуун: Гишүүдийн тоог нэмэгдүүлэх болон намын жагсаалтаар сонгуульд оролцохыг дэмжихгүй /ВИДЕО/

Х.Болорчулуун: Гишүүдийн тоог нэмэгдүүлэх болон намын жагсаалтаар сонгуульд оролцохыг дэмжихгүй /ВИДЕО/

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.05.19/ хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

Энэ үеэр ХХААХҮ сайд Х.Болорчулуун “2019 онд үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн. Эргээд богино хугацаанд дахин өөрчлөлт хийхээр орж ирж байна. Бид 2019 онд төгс биш алдаа ихтэй үндсэн хуулийн өөрчлөлт хийсэн гэдгээ хүрээн зөвшөөрөх хэрэгтэй. Салбарын хууль шиг ойрхон өөрчилж болохгүй. Үндсэн хууль гэдэг бол ард түмэн засаг төрийн эрх мэдлийн хуваарилалт. Ард түмэн хэлж байна. Үндсэн хуулийн асуудлыг ард түмний хурал гаргаж байгаад шийднэ. Тоог хэт олон гэж үзэж байгаа учир дэмжихгүй байна. Мөн намын жагсаалтыг бүр дэмжихгүй байгаа. Жишээлбэл АН намын жагсаалтыг 40 хувь гэсэн. Би энийг хэт өндөр байна гэж үзэж байна. Иргэд тоог эсэргүүцэж байгаа. Одоо гарч буй асуудлууд тоондоо биш гэсэн саналтай байна. Тиймээс дахин иргэдээс санал авч, тоонд тусгах байх гэж бодож байна” гэлээ.

ВИДЕО: