Г.Тэмүүлэн: Тоо нэмэгдвэл шинэ гишүүдээр нийгмийн бүх давхарга, насны төлөөллийг сонгохоор хатуу хуульчлах ёстой /ВИДЕО/

Г.Тэмүүлэн: Тоо нэмэгдвэл шинэ гишүүдээр нийгмийн бүх давхарга, насны төлөөллийг сонгохоор хатуу хуульчлах ёстой /ВИДЕО/

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.05.19/ хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Бид Үндсэн хуулийн өөрчлөлтэй холбогдуулан тойрог дүүргүүдэд ажилласан. Энэ нь яг үнэндээ бидний асуудал мэт боловч ард түмний саналаар хүссэн өөрчлөлтийг нь хийх үйл явж гэж харж байгаа. Энэ хүрээнд бид сая орон нутгаар явж иргэдтэй уулзсан. Иргэдийн зүгээс гишүүдийн тоог дэмжихгүй байна. Тоо их байна гэж байна. Онцлон дурдвал Эрдэнэбулган сумын дөрөвдүгээр багын ахмад Төгсжамба гуай хэлсэн. “Гишүүдийн тоог 76-гаа нэмээд ирэхээр хавханд орохгүй, чавханд харвагдахгүй, хууль үйлчлэхгүй гишүүд олон болох вий” гэсэн. Иргэдийн дунд ийм хандлага их байна. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийвэл яасан юм. Тооноос илүү чанар сэтгэл чухал шүү гэх асуудлыг ярьж байна. Бид энэ саналуудыг Байнгын хороон дээр хэлэлцэж 126 болгож буй нь иргэдийн саналтай холбоотой гэж үзэж байна. Гэхдээ жижиг суудалгүй нам, Хүн нам, АН-ынхан яг энэ тоон дээр санал нэгдсэн юм уу. Санал гээгддэг асуудал энд бас гарч байгаа биш биз. Ингэд болж байгаа юм уу. Жагсаалтаар 76 гишүүн орж ирнэ гэсэн бол буугаад 50 боллоо. Энэ дунд нийгмийн давхаргуудын төлөөллийг хатуу хуульчилж оруулж өг. Эмэгтэйчүүдийн төлөөлөл, залуучуудын төлөөлөл, ахмадууд гээд гурван үе, бизнес эрхлэгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, гадаадад суугаа монголчуудын төлөөлөл хүртэл байх ёстой. Хүн амын төлөөлөл энд хувь тэнцүүлж орж ирэх ёстой” гэлээ.

ҮЗЭХ: 




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө