Т.Доржханд: Гишүүдийн тоог 126-гаас буулгавал өөрчлөлт хийгээд ч нэмэргүй. ХҮН зүгээс хүлээж авахгүй /LIVE/

Т.Доржханд: Гишүүдийн тоог 126-гаас буулгавал өөрчлөлт хийгээд ч нэмэргүй. ХҮН зүгээс хүлээж авахгүй /LIVE/

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.05.19/ хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Судлаачдын зүгээс гишүүдийн тоог 150-155 байх нь хамгийн тохиромжтой гэсэн тооцоолсон. Яагаад гэвэл 2040 он гэхэд манай улсын хүн ам таван сая, 2050-2060 онд 10 сая болно. Хүн ам нэмэгдэх болгонд Үндсэн хууль өөрчлөх жишиг тогтоочих гээд байна. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллахад иргэдийн зарим нь 152 хангалттай гэсэн бол нөгөө хэсэг нь их байна, мөн 76 болно гэсэн байдлаар саналаа илэрхийлсэн байна. Ингээд УИХ-д суудалтай гурван намын удирдлагууд тооны асуудлаар хэлэлцсэн. Улмаар АН-аас гаргасан саналыг дэмжиж, 126 болгох санал гаргасан. 126 гэдэг тооноос буулгавал өөрчлөлт хийгээд ч нэмэргүй. Бодлого, хөгжил ярих ямар ч боломжгүй. Дараагийн хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн тооны асуудал сөхөгдвөл ХҮН намын зүгээс хүлээж авахгүй гэдгээ хэлье. Харин 50:50 хувийн зарчмыг дэмжиж байгаа бөгөөд Ардчилсан Намаас гаргасан 60:40 харьцааг цааш хэлэлцээд явбал боломжтой гэж үзсэн" гэлээ. 

ҮЗЭХ: 




ГҮМҮДА-Тэр ертөнц

4 цагийн өмнө