Э.Макрон: Монголыг нүүрснээс аажмаар ангижрахад бид тусална

Э.Макрон: Монголыг нүүрснээс аажмаар ангижрахад бид тусална

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийлээ. 

ҮЗЭХ: 

Энэ үеэр Францын Ерөнхийлөгч Э.Макрон " Биднийг халуун, дулаанаар угтан авч энэхүү түүхэн айлчлалыг зохион байгуулсан танд баярлалаа. Найман зууны түүх биднийг холбож байна. Уур амьсгалын өөрчлөлт, ойгүй болж байгаа зэрэг нь бидэнд тулгамдаж буй нийтлэг асуудлыг хамтын хүчээр даван туулна гэдэгт итгэлтэй байна. Үр дагавар нь зөвхөн Европоор хязгаарлагдаагүй, Оросын Украинд явуулж буй дайны талаар дурдлаа. Түрэмгийлэлд өртсөн улсыг дэмжих шийдэмгий байр, сууриа түүнчлэн олон улсын хууль тогтоомжийн дагуу Европ тивд энх тайваныг буцаан авчрах зорилтынхоо талаар танилцууллаа. Энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, хууль дээдлэх ардчилсан тогтолцоонд суурилсан бүрэн эрхт ёсыг эрхэмлэдэг, танай манай хоёр улсад цаазын ялыг халснаар Монгол Улс олон улсын энх тайваны аюулгүй байдлыг тогтоож байдаг олон талт системд хувь нэмрээ оруулж байна. Үүнд баяр хүргэе. 

Монгол нутагт сөргөөр нөлөөлж буй уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярилцлаа. Монголыг нүүрснээс аажим гарах, нүүрстөрөгчгүйжүүлэхэд бид тусална. Хөдөө, аж ахуйн салбарт хамтран ажиллаж, уур амьсгалын эсрэг тэмцэх, хүнсний хараат бус болох, олон улсын байгууллагуудтай нягт уялдаатай байхад нь дэмжихэд бэлэн байна. Эрчим хүчний шилжилтэд маш чухал болох төсөлд хамтран ажиллана. Түүнчлэн байгаль орчны шилдэг стандартыг мөрдөн улс орны хөгжилд хүчтэй нөлөө үзүүлэх төслөөр дамжуулан манайд нэн чухал металь нийлүүлснээр эрчим хүчний засаглалаа бэхжүүлэхэд нь бид туслахад бэлэн байна. Индонезийн жишгийг бид ярилаа. Та "Тэрбум мод" тарих төсөл хэрэгжүүлээд явж байна. Франц Улс 2026 онд "Цөлжилттэй тэмцэх талуудын 17 дугаар бага хурал"-ыг Монголд зохион байгуулахад нь бид бүрэн дэмжинэ. Эдийн засгийн салбарт хэд, хэдэн төслийг хэрэгжүүлж, бэхжүүлэхээр зориод явж байгаа аж. Хоёр улсын иргэний нийгмийн солилцоонд хамтдаа түлхэц өгөх хүслээ танилцуулалгүйгээр яриагаа дуусгах нь хангалтгүй. Үүнийг бид эхлүүлээгүй. Учир нь Франц хэлийг Монголд зааж эхэлсний 60 жилийн ой болж байна. Тавьсан зорилтдоо хүрэхийн төлөө бид тэтгэлгийн хөтөлбөр боловсруулах бөгөөд У.Хүрэлсүх таны санаачилсан тэтгэлгийн хүрээнд Франц, Монголын хооронд зорчих үйл явдлыг хөнгөвчилнө. Мөн хөдөө аж, ахуйн салбарт хараат бус байх нь чухал гэдгийг та дурдсан. Таныг аравдугаар сард Францад ирнэ гэхэд маш их баяртай байна. Мөн таныг Түрэгийн айлчлалд Францад урьж байна. Урд өмнө нь болж байгаагүй Чингис хааны үзэсгэлэнг Франц Улсад зохион байгуулна. Мөн онцгой гэж үздэг хамтын ажиллагааг хөгжүүлэх, бэхжүүлэх хүсэлтэй байна" гэлээ.