ВИДЕО: Монгол Улсад төрийн айлчлал хийсэн Францын Ерөнхийлөгч Э.Макрон өнгөрсөн шөнө нутаг буцжээ

ВИДЕО: Монгол Улсад төрийн айлчлал хийсэн Францын Ерөнхийлөгч Э.Макрон өнгөрсөн шөнө нутаг буцжээ

Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макрон Японд болсон “Их-7”-гийн уулзалтад оролцоод буцахдаа манай улсад өчигдөр /2023.05.21/ төрийн айлчлал хийсэн. Тэгвэл тэрээр өчигдөр орой Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, хэлэлцээ хийж олон нийтэд мэдээлэл хийсэн.

Улмаар “Чингис хаан”-ы музейг өнгөрсөн шөнө үзэж сонирхсон байна. Ингээд өнгөрсөн шөнө /2023.05.21-22/ нутаг буцсан байна. Францын Ерөнхийлөгч Э.Макрон манай улсад айлчилсан сэтгэгдлээ, “Улаанбаатар хотод биднийг найрсгаар хүлээж авсан Ерөнхийлөгч Хүрэлсүх танд, Монгол Улсын Засгийн газарт, Монголын ард түмэнд, хамтдаа бичилцэх ирээдүйн төлөө талархал илэрхийлье” хэмээн твиттер хуудастаа бичиж илэрхийлжээ.