УИХ дахь намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдана

УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт хийж дуусгасан. Хоёр дахь хэлэлцүүлэгтэй хамт Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан юм.

Тогтоолын төсөлд гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг өнөөдрөөс эхлүүлж, энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлүүлэхээр заасан.  

Гишүүд ирэх долоо хоногт тойрогтоо ажиллаж УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, 76 гишүүнийг тойргоос, 50 гишүүнийг намын жагсаалтаар сонгох саналаа танилцуулах юм. Улмаар дараагийн долоо хоногийн даваа гарагт иргэдийн саналыг бүлэгтээ танилцуулаад, 30-нд буюу мягмар гарагт нь гурав дахь хэлэлцүүлгийг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Ийнхүү Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлэг эхэлж, УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байгаатай холбоотойгоор энэ долоо хоногт Байнгын хороод, чуулган хуралдахгүй. Харин өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдах юм.