Н.Учрал: Хөдөлмөр эрхлэлтийн сан, Нийгмийн даатгалын мэдээлэл ил боллоо. Энэ долоо хоногт дахин гурван санг ил болгоно /LIVE/

Н.Учрал: Хөдөлмөр эрхлэлтийн сан, Нийгмийн даатгалын мэдээлэл ил боллоо. Энэ долоо хоногт дахин гурван санг ил болгоно /LIVE/

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шилэн” ажиллагааны хүрээнд Засгийн газрын хоёр тусгай сангийн талаар мэдээлэл өгч байна. 

Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлтийн сан, Нийгмийн даатгалын мэдээлэл ил болж хэн хаанаас хэрхэн сонгогдсон болон давхар байгаа эсэх талаарх бүх мэдээллийг олон нийт харах боломжтой боллоо.  Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шилэн ил тод нээлттэй нийгмийн бий болгож бид өнгөрсөн 30 жилийн алдааг засна. Шилэн төр авлигагүй шинэ нийгмийг бүтээнэ. Ил тод нээлттэй төрийн мэдээлэл shilen.govi.mn сайтад байрлаж байгаа тул сургаар юманд итгэдэггүй байж бодит мэдээлэл дээр анализ хийдэг болох хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар бид шилэн ажиллагааны хүрээнд нийт есөн сангийн мэдээллийг нээлттэй болголоо. Энэ долоо хоногтоо багтаж дахин гурван сангийн мэдээллийг нээлттэй болгоно. Мөн зургаадугаар сарын 1-нд Ерөнхий сайдын албан даалгавар дуусаж салбарын сайд нар "эш" ажиллагаануудын үр дүнг танилцуулна. Ингэхдээ одоог хүртэл бидэнд мэдээллээ явуулаагүй албан тушаалтан болон байгууллагад хариуцлага тооцно. Учир нь шилэн мэдээллээ ил болгохоос татгалзана гэдэг нь авлигагүй ажиллагааны эсрэг байна гэж ойлгож байгаа” гэлээ.

ҮЗЭХ: 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө