Сайд асан Ц.Цогзолмаа: Би О.Балжинням аваргын хүүхдэд БЗС-аас тэтгэлэг бэлэглээгүй

Сайд асан Ц.Цогзолмаа: Би О.Балжинням аваргын хүүхдэд БЗС-аас тэтгэлэг бэлэглээгүй

Боловсролын зээлийн сангийн асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Ц.Цогзолмаагаас тодрууллаа. Учир нь түүнийг сайдаар ажиллах хугацаанд шалгуур хангаагүй, тэргүүлэх бус мэргэжлээр суралцаж буй улстөрчдийн хүүхдүүдэд тэтгэлэг олгосон гэх мэдээлэл ил болоод байгаа юм. 

Тэрбээр энэ талаар " Олон нийтийн зүгээс шүүмжлэл, тодорхой өнцгүүд гарч байгаа учир хамгийн эхэнд "Зээлийн сангаас хэнд зээл өгөх вэ. Төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүдэд зээл олгохгүй" гэж журамлах хэрэгтэй. Мөн Токиогийн их сургуулийн шалгаруулалтыг би хийхгүй шүү дээ. Англи хэлтэй хүүхэд бүр өөрийн хүссэн сургуульдаа материалаа явуулахад нээлттэй болсон. Шалгалтаа өгөөд тэнцлээ гэхэд тухайн сургуулиас урилга нь ирдэг. Тэгэхээр зээл олгох журамдаа "Топ 100 сургуульд тэнцлээ" гэхэд ямар шалгуураар тэтгэлэг олгохоо мөн тодорхой болгож шинэчлэх ёстой. 

Миний хувьд 79 хүүхдэд тэтгэлэг олгосон.Хууль зөрчөөгүй, дураараа хэн нэгэн улстөрчийн хүүхдэд давуу байдал бий болгоогүй. А.Балжинням аваргын хүүхдэд тэтгэлэг бэлэглээгүй. Хэний ч хүүхэд байсан шаардлага хангасан л бол би дэмжих ёстой" гэлээ. 

ҮЗЭХ: 

 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө