БАРИМТ: Х.Баттулга, Ж.Санжмятав нарын 2013 онд "Оёдолчдын холбоо"-нд өгсөн 14.7 тэрбумыг төлөх эзэн олдохгүй байгаа бол С.Эрдэнэ сайд байхдаа "Их тамир" амралтдаа НХС-аас мөнгө олгож байжээ

БАРИМТ: Х.Баттулга, Ж.Санжмятав нарын 2013 онд "Оёдолчдын холбоо"-нд өгсөн 14.7 тэрбумыг төлөх эзэн олдохгүй байгаа бол С.Эрдэнэ сайд байхдаа "Их тамир" амралтдаа НХС-аас мөнгө олгож байжээ

Засгийн газрын нийт 25 тусгай сан байдгаас есөн сангийн мэдээллийг шилэн болгоод байна. Тусгай сангийн мэдээллүүдийг шилэн болгосноор эргэн төлөлт эрчимжсэн талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдэгдсэн. Сангуудаас хамгийн ихээр анхаарал татаж буй нь Боловсролын зээлийн сан. Гэхдээ тус сангийн мэдээлэлтэй зэрэгцэн бусад сангийн мэдээллийг ч хаягдуулалгүй, анхаарч байх ёстой юм. Ерөөс сангуудын мэдээлэл нь өнгөрсөн хугацаанд авлигал, хээл хахууль хаана төвлөрч ирснийг илтгэж буй. ЦХХХ-ны яамнаас өчигдөр нэмж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан, Нийгмийн даатгалын сангийн мэдээллийг shilen.gov.mn хаягт байршуулсан. Тэгвэл тус сангуудаар анхаарал татах асуудал байгааг бид энэ удаа онцолж байна.

-С.ЭРДЭНИЙН "ИХ ТАМИР" АМРАЛТ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС 4.2 ТЭРБУМЫГ АВЧЭЭ-

Тухайлбал, Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ 2012-2016 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллах хугацаандаа өөрийн хамаарал бүхий Молортрейд ХХК-ийн "Их тамир амралтын газар"-т Нийгмийн халамжийн сангийн 473 сая төгрөгийг олгож байжээ. Их тамир амралтын газар нь өнгөрсөн хугацаанд тус сангаас нийтдээ 4.2 орчим тэрбум төгрөгийг авсан байна.

Мөн тэрбээр сайдаар ажиллах хугацаандаа буюу 2014 онд Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын газарт харьяалагдах Хайчийн аманд  1.691 мкв газрыг авч байжээ.

Түүний Молортрейд ХХК нь дээрхээс гадна Улаанбаатар, Сэлэнгэ, Архангайд зэрэгт нийт 31 газрыг эзэмшдэг байна. ЭНД дарж үзэх.

Мөн ковидын үед одоогийн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлтэй тасралтгүй нэр холбогдсон Энхсаран сувилал гэхэд Нийгмийн халамжийн сангаас хоёр орчим тэрбум төгрөгийг авчээ. Үүнээс Д.Сарангэрэлийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажилласан хэсэгхэн хугацаанд 210 сая төгрөгийг авсан байна. Тус сувилалыг ковидын үед халдвар хамгааллын дэглэм алдаж, хамгийн анх голомт болсон гэдгээр нь хүмүүс мэднэ. Тухайн үед Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан бөгөөд Энхсаран сувилалыг түүний хамаарлынх гэх мэдээлэл ч гарсан үгүйсгэж байсан юм.

-АУДИТЫН ДҮГНЭЛТ: 17 ТЭРБУМЫГ АВСАН ОЁДОЛЧДЫН ХОЛБОО ДАМПУУРЧЭЭ-

Бас нэг ноцтой асуудал байгаа нь 2013 онд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Үйлдвэр Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нарын үед дотоодын аж ахуй нэгжүүдээ дэмжинэ, сурагчдын дүрэмт хувцас оёулахаар тухайн үеийн “Оёдолчдын холбоо”-нд 17 тэрбумын зээл өгсөн байна. Уг зээлийн 2.3 тэрбум эргэн төлөгдөөд 14.7 тэрбум  өгрөгийг эргэн төлөөгүй байна. Энэ хугацаанд эээл авсан "Оёдолчдын холбоо" нь үүд хаалгаа хааж, дампуурчээ. Үүнээс үүдэн татвар төлөгчдийн 15 тэрбум төгрөг ор сураггүй хамт алга болоод байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 24-ны өдөр Үндэсний аудитын газраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд шалгалт хийсэн бөгөөд тус зөрчлийг илрүүлж, яаралтай засах арга хэмжээ авах хугацаатай албан даалгаврыг өгсөн байгаа юм.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө