Энэ сарын 05-ны өдөр /2023.05.05/ УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг /ҮХӨ/ хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай тогтоолын төслийг 77.6 хувийн саналаар баталсан.
Ингээд үргэлжлүүлэн -ын гишүүд тойрогтоо ажиллаж долоо хоног, "УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож нэмэх" ҮХӨ-ийг дэмжих эсэхээр иргэдийн саналыг сонссон юм. Иргэдийн хувьд "УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв. Гэхдээ 152 бол их байна" гэсэн байр суурийг илэрхийлсэн гэж буй.
Тиймээс гишүүдийн тоог 152 бус 126 болгож нэмэгдүүлэхээр УИХ-д суудалтай намууд тохироод байгаа юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Журмын тухай хуулиараа хэлэлцүүлэг хооронд гишүүд тойрогтоо ажиллаж иргэдийн байр суурийг сонсохоор тусгасан байдаг.
Энэ дагуу Үндсэн хуулийн өөрчлөлтийг гуравдахь хэлэлцүүлэгт бэлтгэхийн өмнө буюу өнөөдрөөс эхлэн гишүүд тойрогтоо ажиллаж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн өөрчлөлтийн хоёрдахь хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд гуравдахь хэлэлцүүлгийн өмнө ийнхүү гишүүд тойрогтоо ажиллаж байгаа аж.