"Чингис хааны хойч үеийнхний мэргэн ухааныг хамтын тэмцлийн уриа болгож байна" хэмээн Э.Макрон твиттертээ жиргэжээ

"Чингис хааны хойч үеийнхний мэргэн ухааныг хамтын тэмцлийн уриа болгож байна" хэмээн Э.Макрон твиттертээ жиргэжээ

Францын Ерөнхийлөгч Э.Макрон өнгөрөгч Ням гараг /2023.05.21/-т манай улсад төрийн айлчлал хийсэн. Тус айлчлалаар Монгол, Франц орнууд хамтарч эрчим хүч, хүнсний хангамж, хөдөө аж ахуй, сансрын салбарт хамтран ажиллах гэрээ, хэлцэл байгуулсан.

Мөн тус айлчлал нь "Монгол Улсад өөр сонголт, өөр зам байгаа гэдгийг харуулна" хэмээн Францын хэвлэлд мэдээлж байсан юм. Ням гаргийн орой 18:00 цагт Монгол Улсад ирсэн Францын Ерөнхийлөгч Э.Макрон "Чингис хааны музей"-г үзэж сонирхоод, тэр шөнөдөө эх орон руугаа буцсан юм. Тэгвэл өнөөдөр Францын Ерөнхийлөгч Э.Макрон өөрийн твиттер хуудастаа, "Эв нэгдэлтэй хоёр хүн ган мэт бат бөх, тусгаарлагдсан хорин хүн цаас шиг хэврэг” Чингис хааны хойч үеийнхний энэ мэргэн ухааныг би Монголтой хамтын тэмцлийн уриа болгож байна" хэмээн жиргэжээ.