Дорнод аймагт хээрийн түймэр гарсныг бүрэн унтраажээ

Дорнод аймагт хээрийн түймэр гарсныг бүрэн унтраажээ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант баг, “Овгийн тойром" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 70 км, сумын төвөөс зүүн урд зүгт  82 км/-т, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр /2023.05.23/ өдрийн 15:21 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Ингээд дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиход малчин Э-ын бууц шатаж байсныг 22:00 цагт бүрэн унтраажээ.