ОХУ-д айлчилж буй УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр В.И.Матвиенкотой хэлэлцээ хийж, "Ялалтад тэмүүлсэн морьд" хөшөөнд цэцэг өргөх ажээ

ОХУ-д айлчилж буй УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр В.И.Матвиенкотой хэлэлцээ хийж, "Ялалтад тэмүүлсэн морьд" хөшөөнд цэцэг өргөх ажээ

УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д айлчлал хийхээр өчигдөр /2023.06.18/ тус улсыг зорьсон талаар бид мэдээлсэн билээ.

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.06.19/ ОХУ-ын Холбооны хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой хэлэлцээ хийх юм байна. Мөн тэрбээр "Ялалтад тэмүүлсэн морьд" хөшөөнд цэцэг өргөж, "Монголын анд нөхдийн нийгэмлэг"-ийн гишүүдэд шагнал гардуулах ажээ. Түүний айлчлалын бүрэлдэхүүнд Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Б.Энх-Амгалан болон Улаанбаатар төмөр замын удирдлагууд багтсан байна.  




Өнөөдөр морь өдөр

12 цагийн өмнө