Г.Ганболдоор ахлуулсан "Нүүрсний хэрэг"-ийг шалгах ажлын хэсгийг татан буулгаж, Х.Нямбаатараар ахлуулсан шинэ ажлын хэсгийг байгуулах захирамжийг гаргажээ

Г.Ганболдоор ахлуулсан "Нүүрсний хэрэг"-ийг шалгах ажлын хэсгийг татан буулгаж, Х.Нямбаатараар ахлуулсан шинэ ажлын хэсгийг байгуулах захирамжийг гаргажээ

Энэ сарын 16-ны өдөр /2023.06.16/ УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, УИХ-ын гишүүн Г.Ганболдоор ахлуулсан "Нүүрсний хэргийг шалгах ажлын хэсэг"-ийг татан буулгасан байна. Улмаар шинэ ажлын хэсгийг байгуулж, Хууль зүйн сайд Х.Нямбаатараар ахлуулжээ. 

Захирамжид, ""Нүүрсний хулгай"-н асуудлыг УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэлт, шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод, бодитой мэдээллээр хангах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт, холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуул" гэжээ. 

Өмнөх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Г.Ганболдын хувьд энэ ажлын хэсэгт гишүүнээр ажиллах аж. Түүний хувьд "Нүүрсний хэрэг"-ийг шалгах УИХ дэхь ажлын хэсгийг ахалж байсан ч нээлттэй сонсголыг хийж чадаагүй нь олон нийтийн шүүмжлэлд оруулсан юм. 




Өнөөдөр морь өдөр

8 цагийн өмнө