Х.Баттулгын дэд сайд Ц.Туваан Оросыг дуурайж, "Нэг монгол хөдөлгөөн" гэх фракцыг АН-д байгуулж, найз Н.Ганибалаа даргаар нь тавьжээ

Х.Баттулгын дэд сайд Ц.Туваан Оросыг дуурайж, "Нэг монгол хөдөлгөөн" гэх фракцыг АН-д байгуулж, найз Н.Ганибалаа даргаар нь тавьжээ

Өчигдөр /2023.06.19/ орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох нөхөн сонгууль зарим аймагт болсон. Гэтэл энэ үеэр АН дотор шинэ фракц байгуулагдан, баярын хурлаа хийж байжээ. Угтаа сонгууль болж байгаа газарт гишүүд нь очиж, нэр дэвшигчдээ дэмжиж ажиллах ёстой ч АН-ынхан тэгэлгүй фракц байгуулж баярын хурлаа хийж байжээ. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Туваан зохион байгуулж “Нэг монгол хөдөлгөөн” гэгч фракцыг байгуулж, даргаар нь Хөдөө аж ахуйн яам болоод хурдан морь уяаны дотны найз УИХ-ын гишүүн Н.Ганибалаа фракцын даргаар нь сонгожээ.

Харин түүний байгуулсан “Нэг монгол хөдөлгөөн”-ий баярын хуралд АН-ын жагсаалтад горилж буй гэх УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Ж.Батсуурь, Б.Басейн, Ш.Адьшаа нар очсон байна. Мөн хамгийн хачирхалтай нь тус фракцын нээлтэд АН-ын Хэрэг эрхлэх газрын бүх ажилчид оролцсон гэх бөгөөд ганцхан намын дарга Л.Гантөмөр нь л очиж оролцоогүй ажээ. 

Харин АН-ын зарим гишүүдийн зүгээс тус хөдөлгөөнийг ихээхэн шүүмжилж, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын оросоос хуулбарласан фракц байгуулагдлаа гэж харах хэсэг ч байгаа аж. Тодруулбал, Ц.Туваан нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүн гэдэг бөгөөд тэд Хөдөө аж ахуйн яаманд сайд, дэд сайдын албан тушаалыг хамтдаа хашиж, мөн Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд Ц.Тувааны оролцоо ч их байжээ. Нөгөө талаар ОХУ-д В.Путины "Единая россия" буюу Нэгдмэл орос хөдөлгөөн гэж байдаг бол, Ц.Туваан магадгүй Х.Баттулгын заавраар “Нэг монгол хөдөлгөөн” гэгчийг оросоос санаа авч байгууллаа гэх шүүмжлэлд өртжээ. 




Өнөөдөр морь өдөр

12 цагийн өмнө