МАН-ын бүлэг Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

МАН-ын бүлэг Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2023.06.19/-ийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн мэдээлэлтэй танилцаж, хэлэлцэх эсэхийг дэмжсэн байна. 

  • Нийгмийн даатгалын багц хуульд жил бүр итгэлцүүрийг баталж, инфляцитай уялдуулж тэтгэврийг нэмнэ.
  • Тэтгэврийг 7 биш 5 жилээр тогтооно
  • Нэрийн дансны тодорхой хувийг мөнгөжүүлэхээр тусгасан. Тухайлбал, тэтгэврийн шимтгэлийн 17 хувийн 2 хувь нь 2024 оноос бодит байдлаар мөнгөжинө. Эдийн засаг, төсвийн орлого нэмэгдэх тусам хувь өсөхөөр тооцсон.
  • Мөнгөжүүлсэн нэрийн дансныхаа тодорхой хувийг өвлүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ.
  • Даатгуулагч олон эх үүсвэрээр тэтгэвэр авах боломж бүрдэнэ. Хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог бий болгож, татварын тодорхой хөнгөлөлттэй, санхүүгийн зах зээлд оролцох боломжийг бий болгохоор хуулийн төсөлд тусгасан байна.

ҮЗЭХ: 




Өнөөдөр морь өдөр

8 цагийн өмнө