Бригадын генерал Б.Ууганбаярыг Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагналаа

Бригадын генерал Б.Ууганбаярыг Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагналаа

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулснаас хойш өдгөө 19 жилийн ой тохиож байна.

2003 оны зургаадугаар сард УИХ-аар “Гамшгаас хамгаалах тухай” хуулийг баталснаар Монгол Улсад гамшгаас хамгаалах удирдлагын шинэ тогтолцоо бий болж, гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох чиг үүрэг бүхий орчин үеийн Онцгой байдлын алба бий болох эрх зүйн үндэс бүрэлдсэн юм.

Түүхийн энэ хугацаанд шинэ тутам байгуулагдсан Онцгой байдлын алба өөрийн чадавхаа бэхжүүлэх, гадаад, дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх, гамшгаас хамгаалах эрхзүйн орчныг боловсронгуй болгох, хүч, хэрэгслийн чадавхыг нэмэгдүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэх зорилт тавин өнөөдрийн дэлхийн жишигт хүрсэн.  Онцгой байдлын албаны алба хаагчид хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг, ослоос хамгаалан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн нэг томоохон илрэл нь 19 жилийн хугацаанд 28,324 хүний амь нас, 816,5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Онцгой байдлын байгууллагын түүхт 19 жилийн ойн энэ өдөр албаны үйл ажиллагаа, алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг иргэдэд танилцуулж, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж мэдээллийг хүргэх, албаны хэмжээнд ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмжийг танилцуулах алба сурталчлах өдөрлөг “Сүхбаатар”-ын талбайд болох бол ойн баярын хурал НОБГ-т болно.

Түүнээс  гадна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган тус салбарт үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргасан хүмүүст төрийн өндөр дээд одон, медаль гардууллаа.

Тухайлбал,

  • Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаярыг Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор
  • Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн механик, жолооч, ахлах ахлагч Б.Энхсайханыг Цэргийн гавьяаны улаан тугын одонгоор 
  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч О.Мөнгөнсүхийг Цэргийн хүндэт медалиар
  • Нийслэлийн Онцгой байдлын газрын мөнгөн хөрөнгө, төсөв хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Буяннэмэхийг Цэргийн хүндэт медалиар 
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Ц.Мөнхсайханыг Цэргийн хүндэт медалиар 
  • Өвөрхангай аймгийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Т.Нямсүрэнг Цэргийн хүндэт медалиар тус, тус шагнав. 

ҮЗЭХ: 

 




Өнөөдөр бар өдөр

50 минутын өмнө