ШУУРХАЙ: Оросын орлогч дарга Д.Медведев Ерөнхийлөгч асан Х.Баттулгын урилгаар манай улсад ирэх долдугаар сард айлчлал хийнэ гэх мэдээлэл байна

ШУУРХАЙ: Оросын орлогч дарга Д.Медведев Ерөнхийлөгч асан Х.Баттулгын урилгаар манай улсад ирэх долдугаар сард айлчлал хийнэ гэх мэдээлэл байна

Оросын Украинд эхлүүлсэн дайнаас болж ОХУ олон улсын хоригт орж, барууны орнууд тэдэнд бүрэн хаалттай болоод байна. Харин энэ цаг хугацаанд УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д ажлын айлчлал хийж буйд зарим иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна.

Харин түүний айлчлалын үеэр хоёр улсын парламент хоорондын хэлэлцээ болохын зэрэгцээ Улаанбаатар төмөр зам ХНН-ийн зарим өрийн асуудал ч шийдэгдэнэ гэх албан бус мэдээлэл бий.

Тэгвэл ирэх долдугаар сар /2023.07/-ын эхээр ОХУ-ын ерөнхийлөгч асан Д.Медведев манай улсад айлчлахаар болсон гэх албан бус мэдээлэл байна.

Учир нь 2019 онд Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа Д.Медведевыг Монгол Улсад айлчлахыг урьж байжээ. Иймд өдгөө ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргын алба тушаал хашиж байгаа Д.Медведев нь Х.Баттулгын Монгол Улсын Ерөнхийлөгч байхдаа урьсан урилгын дагуу ирэх долдугаар сард манай улсад айлчилна гэх мэдээлэл гараад байна.