Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 15 дахь “Өглөөний уулзалт”-аа Баянхонгор аймгийн малчдын төлөөлөлтэй хийж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 15 дахь “Өглөөний уулзалт”-аа Баянхонгор аймгийн малчдын төлөөлөлтэй хийж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 15 дахь “Өглөөний уулзалт”-аа Баянхонгор аймгийн малчдын төлөөлөлтэй хийж байна. Ерөнхий сайд малчдад улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, “Шинэ сэргэлтийн бодлого”, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хийгдэж буй ажлууд, Засгийн газрын үйл ажиллаагааны талаар танилцуулж мал аж ахуйн салбар, малчдын нийгмийн асуудлын талаар санал солилцож байна.

Баянхонгор аймагт 13112 малчин өрхөд 46503 мянган хүн хөдөлмөрлөж байна. Энэ үеэр Шаргалжуут 8-р багийн малчин Р. Жаргалсайхан "Мал мах, түүхий эд маш хямд байна. Хонины нэхий 1000 төгрөг л хүрч байна. Махыг биднээс маш хямдаар аваад зах дээр хэд нугалж өндөр үнээр зарж байна. Үүнд зохицуулалт хэрэгтэй байна" гэсэн бол Галуут сумын Хайрхан багийн малчин Ш.Бат-Оргил  "Энэ жил ноолуур үнэтэй байж малчид өрнөөсөө салж байна. Харин махны үнэ хямд байна. Махыг малчдын гараас намар кг-ыг нь 4500-5000 төгрөгөөр аваад одоо 20 мянгаар зарж байна. Малчин бид улирлын чанартай орлого олдог. Мал мах, түүхий эдийн үнийг өсгөх зохицуулалт хийх хэрэгтэй байна.Малын түүхий эдийн үнэ өсвөл малчид заавал олон малтай байх шаардлагагүй. Цөөн тооны малаа өсгөөд бэлчээр нутгаа ч доройтуулахгүй мал аж ахуйгаа эрхэлж болмоор байна" гэсэн юм.