Ж.Чинбүрэн зарчмын зөрүүтэй санал гаргаж "Англи хэлийг бага ангиас заах" заалтыг хасуулжээ /ВИДЕО/

Ж.Чинбүрэн зарчмын зөрүүтэй санал гаргаж "Англи хэлийг бага ангиас заах" заалтыг хасуулжээ /ВИДЕО/

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2023.06.20/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэх заалтыг хасах зарчмын зөрүүтэй санал гаргав. Тэрбээр энэ үеэр " Монгол гэж тусгаар улсын хар хайрцагны бодлого байх ёстой. Эх орныхоо тусгаар тогтнолд гай тарьж болохгүй. 6.6 дэхь заалт буюу "Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэх заалтыг хасах зарчмын санал гаргаж байна. Органик хуулиндаа "англи хэл"-ийг сурна гээд заагаад өгөх шаардлагагүй. Дэлхий нийт глобалчлагдаж байна. Анагаахын сургуулийн төгсөгчдийн англи хэлний мэдлэг дээд түвшинд байх ёстой байдаг. Гэхдээ бид заавал ингэж заахгүй, хар хайрцагны бодлоготой уялдуулах ёстой" гэсэн юм. 

ҮЗЭХ: 

Улмаар олонхийн саналаар тус заалтыг хасахыг дэмжив.Түүний гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хэн, хэн дэмжиж "Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл англи хэл байна" гэсэн заалтыг хассаныг бид эргэн мэдээлэх болно. Хэрвээ тус заалт хэрэгжиж эхэлбэл, англи хэлийг бага ангиас нь эхэлж заах юм. 

Гэхдээ пүрэв гарагт /2023.06.22/ чуулганы хуралдаанаар тус асуудлыг дахин хэлэлцэж байж эцсийн шийдвэрийг гаргана. 




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө