Д.Амарбаясгалан: Эрдэнэтийн асуудалд өмгөөллийн баг томилж шалгагдаж байгаа хэргүүдийн процесстой танилцана

Д.Амарбаясгалан: Эрдэнэтийн асуудалд өмгөөллийн баг томилж шалгагдаж байгаа хэргүүдийн процесстой танилцана

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр"-ийн удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн дарга "Өнгөрсөн цаг хугацаанд Эрдэнэт үйлдвэр дээр эрүү болон иргэний хоёр асуудал яригддаг. Эрүүгийн хэрэгт хуулийн байгууллагаас ЗГХЭГ, Сангийн яам, ХЗДХЯ-ыг хохирогчоор татаж, дөрвөн их наяд төгрөг учирсан гэж ярьдаг. АТГ-т мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Мөн 2019 оноос хойш дөрөв дэх жилдээ шалгагдаж байна. Анх Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал нарын хүмүүст хэрэг үүсгэн шалгаж байгаад өнөөдрийн байдлаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарын хэрэгтэй нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Уг хоёр хэргийг нэгтгэснээр мөрдөн шалгах ажиллагаа удаж байна" гэлээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэтийн худалдаж авсан этгээтүүд үйлдвэрийг хурааж төр авах ажлыг долоо хоногийн дотор хийсэн гэх мэтээр олон нийтийн дунд буруу ойлголт өгч байна. Яагаад 24-хэн цагийн дотор Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчилж өгөх болсон талаараа огт ярихгүй байна. Энэ бүхнийг тодорхой ярих ёстой.  Мөн энэ асуудал өнөөг хүртэл хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдэгдэхгүй байна вэ. Хууль хяналтын байгууллагынхан шударгаар ажиллаж чадаж байна уу гэх мэт олон асуудлыг өнөөдөр ярих нь зүйтэй гэж бодож байна. ЗГХЭГ-аас саяхан томилогдсон өмгөөллийн баг энэ хэрэг хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа процесстой танилцаж байгаа" гэв. ​ 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө