ШУУРХАЙ: "Англи хэлийг хуульчлахыг шаардсан" иргэд өнөөдөр Төрийн ордны гадна жагсаал хийхээр болжээ

ШУУРХАЙ: "Англи хэлийг хуульчлахыг шаардсан" иргэд өнөөдөр Төрийн ордны гадна жагсаал хийхээр болжээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өчигдрийн /2023.06.20/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Боловсролын ерөнхий хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, "Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэх заалтыг хасах зарчмын зөрүүтэй санал гаргаж, түүний саналыг байнгын хорооны гишүүд дэмжснээр "англи хэлийг бага ангиас нь заах" хуулийн заалт унаад байна. 

Тэгвэл өнөөдөр /2023.06.21/ 11:00 цагт хэсэг иргэд нэгдэж, "Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэсан заалтыг Боловсролын ерөнхий хуульд оруулж, батлахыг шаардан Төрийн ордны баруун талд эсэргүүцлийн жагсаал хийхээр болжээ.