ВИДЕО: Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Зариг.мн сайтын сэтгүүлчийн гарыг мушгиж, биед нь халдав

ВИДЕО: Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Зариг.мн сайтын сэтгүүлчийн гарыг мушгиж, биед нь халдав

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Зариг.мн сайтын сэтгүүлч Ш.Адъяамаагийн гарыг мушгиж биед нь халджээ. Тодруулбал, өчигдөр /2023.06.20. УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдааны дараа сэтгүүлч Ш.Адъяамаа түүнээс "Боловсролын зээлийн сангаас авсан хоёр охиныхоо зээлийг хэзээ төлөх вэ. Мөн өөрийн хүүхдээ улсын зээлээр гадаадад сургаж, англи хэлтэй болгочхоод бусдын хүүхдийн сурах эрхийг яагаад хязгаарлаж байгаа юм бэ. Англи хэлийг бага ангиас зааж эхлэхийг яагаад дэмжээгүй юм" гэдгийг асуусан. 

Үүнд ундууцаж, уурласан С.Чинзориг сайд сэтгүүлчийн гарыг мушгисан юм. Дашрамд дурдахад, С.Чинзориг сайдын тухайд Боловсролын ерөнхий хуульд орсон "Англи хэлийг бага ангиас нь заах" заалтыг хасах саналыг дэмжиж, кноп дарсан юм. Тус хуулийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. 

ҮЗЭХ: